본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[БНСУ-Гёнсанбүг муж] Япон улсын Хирошима мужтай ах дүүгийн харилцаа тогтоолоо

2025-11-14

Бичлэг оруулах

Admin

Файл

11-р сарын 13-ны өдөр Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү, Хирошима мужийн захирагч Юзаки Хидэхико нар 2 мужийн хоорронд бодитой харилцаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ах дүүсийн харилцаа тогтоох гэрээ байгуулав.

Талууд ахлах ангийн сурагч солилцоо, гадаадын оюутны тэтгэлэгт хөтөлбөр, “Хирошимагийн олон улсын өсвөр үеийн форум” зэрэг хүмүүнлэгийн харилцааг идэвхтэй явуулж ирсэн. Энэ удаагийн гэрээгээр хүний нөөц, соёл, аялал жуулчлал, захиргааны чиглэлийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхээр тохиролцов.

Гёнсанбүг муж цаашид сургалтын аяллын баг, гадаадад суралцаж буй оюутнууд, Япон жуулчдыг татах үйл ажиллагааг идэвхтэй дэмжин, аж үйлдвэр, соёл, залуучуудын салбарыг хамарсан өргөн хүрээний хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр хоёр бүс нутгийн найрамдал, харилцан итгэлцэл улам батжин тогтоно гэж үзэж байна.

Эх сурвалж ба холбогдох мэдээ 

Кёнбүг өдөр тутмын мэдээ : https://www.kbmaeil.com/article/20251113500485

Сөүл мэдээ: https://www.seoul.co.kr/news/society/2025/11/13/20251113500282