본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[БНХАУ- Хэнань муж ]Хэнань мужийн орлогч захирагч Ли Тао БНСУ-д зочилов.

2025-11-12

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.png

첨부파일


11-р сарын 4-6-ны өдрүүдэд Хэнань мужийн орлогч захирагч Ли Тао Солонгос болон Хятадын хоорондын соёлын солилцоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой БНСУ-д зочиллоо. 

4-ний өдөр Хэнань мужийн төлөөлөгчийн баг Үльсан хотын захиргааны ордонд зочилж, тус хотын захиргааны улс төрийн асуудал хариуцсан зөвлөх Им Сан Жинтэй уулзаж цаашдын соёлын солилцоо болон эдийн засаг, аж үйлдвэрийн салбартай хамтран ажиллах арга замын талаар санал бодлооо солилцов. 


 

5-ны өдөр АПЕК дээд хэмжээний уулзалт болсон Гёнжү хотноо NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, ирэх жилийн 5-р сарын 10 нд зохион байгуулагдах Олон улсын цахим худалдааны хорооны хурлын талаар харилцан санал бодлоо солилцлоо. 



6- ны өдөр Гёнсанбүг мужийн захиргааны ордонд зочилж, тус мужийн эдийн засгийн орлогч дарга Ян Гын Хэ-тэй уулзаж, гадаад харилцааны асуудал, ложистик, соёлын солилцооны хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, Дэгү-Гёэсанбүгийн бүсийн шинэ нисэх онгоцны буудалтай уялдсан агаарын тээвэр, ложистикийн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв. 


Эх сурвалж: Үльсаны сонин (https://www.ulsanpress.net/news/articleView.html?idxno=562258)

Эх сурвалж: Дэгү өдөр тутмын сонин (https://www.idaegu.com)