본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-д айлчилж буй Хэнан мужийн дэд захирагч Ли Таотой уулзав.

2025-11-05

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 중국 1.png

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь АПЕК- ийн уулзалт болсон Гёнжү хотод Хэнан мужийн төлөөлөгчдийн багийг угтан авч буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Хэнан муж нь NEAR Холбоог үүсгэн байгуулагч гишүүн орон нутаг төдийгүй, ялангуяа NEAR-ийн Олон улсын худалдаа болон Аялал жуулчлалын хорооны зохицуулагчаар ажилладагын хувьд тус Холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ.


Мөн NEAR-ийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, энэ жилийн үйл ажиллагааны үр дүн болон ирэх жилд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан Хэнан муж нь ирэх жилд төлөвлөгдсөн 2 дахь удаагийн NEAR-ийн Олон улсын цахим худалдааны хорооны хуралд амжилт хүсэж Хэнан муж нь Зүүн хойд Азийн бүс нутгийн ложистик ба цахим худалдааны хөгжлийг удирдах ажилд нь итгэл хүлээлгэж тус хорооны ажлыг амжилттай зохион байгуулахад Хэрэг эрхлэх газраас бүхий л талаар тусалж, дэмжихээ илэрхийллээ. 


Мөн NEAR-ийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, энэ жилийн үйл ажиллагааны үр дүн болон ирэх жилд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан Хэнан муж нь ирэх жилд төлөвлөгдсөн 2 дахь удаагийн NEAR-ийн Олон улсын цахим худалдааны хорооны хуралд амжилт хүсэж Хэнан муж нь Зүүн хойд Азийн бүс нутгийн ложистик ба цахим худалдааны хөгжлийг удирдах ажилд нь итгэл хүлээлгэж тус хорооны ажлыг амжилттай зохион байгуулахад Хэрэг эрхлэх газраас бүхий л талаар тусалж, дэмжихээ илэрхийллээ. 



Хэнан мужийн дэд захирагч Ли Тао нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиныпи болон БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ийн АПЕК-ийн албан ёсны уулзалт хийсэн Гёнжү хотноо Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзаж байгаа нь илүү утга учиртай хэмээн онлон тэмдэглэв.  
Тэрээр сүүлийн жилүүдэд NEAR Холбооны цар хүрээ өргөжин тэлэхээс гадна платформаа идэвхжүүлснээр Зүүн Хойд Азийн бүс нутгийн энхтайван ба хөгжил дэвшилд улам чухал үүрэг гүйцэтгэж буйг өндрөөр үнэлэв. 
Мөн NEAR байгууллагын энэхүү үйл ажиллагаа, үзэл баримтлал нь БНХАУ-ын олон талт хамтын ажиллагаанд тулгуурласан гадаад бодлогын чиглэлтэй бүрэн нийцэж байгааг онцлон тэмдэглэв.

Ялангуяа Хэнан муж нь NEAR Холбоог үүсгэн байгуулалцсан гишүүн орон нутгийн хувьд тус байгууллагын олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг дурдаад, NEAR-ийн хүрээнд Үльсан хоттой найрамдалт харилцаа тогтоох боломж бүрдсэнийг талархан тэмдэглэв. Мөн цаашид NEAR Холбоотой нягт хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагаанд илүү том хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.

Мөн Хэнан муж нь олон улсын цахим худалдааны салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг тул ирэх онд болох NEAR-ийн Олон улсын цахим худалдааны хорооны хурлыг амжилттай зохион байгуулах бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд NEAR Холбооны Хэрэг эрхлэг газрын бүх талын дэмжлэгийг хүсэв. 
   Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь NEAR байгууллагын боломж, нөөцийн хүрээнд бүх талаар бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 
Мөн ирэх оны 3-р сард зохион байгуулахаар төлөвлөж буй NEAR-ийн гишүүн орон нутгуудын хурлын үеэр Хэнан муж тодорхой төлөвлөгөөгөө танилцуулж, урилгад хамрагдах байгуулагдах нэрсийг урьдчилан мэдэгдэж өгөхийг хүсэв.
   Үүний хариуд дэд захирагч Ли Тао уг арга хэмжээнд оролцох төлөөлөгчид болон урилгад хамрагдах байгууллагуудын нэрсийг аль болох түргэн хугацаанд хүргүүлэхээ илэрхийлсэн байна.
Энэ удаагийн уулзалтад Хэнан мужийн талаас Гадаад хэргийн газрын дэд дарга Ли Бинбин, Аж үйлдвэр, мэдээлэлжилтийн газрын ахлах инженер Жао Хунтай, Төрийн өмчит хөрөнгийн хяналт, удирдлагын хорооны дэд дарга Ли Жаосун, Худалдааг дэмжих хорооны дарга Жан Янь нар зэрэг 5 төлөөлөгч оролцов. NEAR байгууллагын талаас Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва оролцов.