본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Япон улсын Окинава мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2025-11-05

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.JPG

첨부파일


NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 11 дүгээр сарын 4-ний өдөр тус Холбооны Хэрэг эрхлэх газарт зочилсон Япон улсын Окинава мужийн хэлтсийн дарга Тамара Масахиду тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Окинава мужийг NEAR Холбоонд ажиглагчийн байр сууринаас идэвхтэй оролцож буйд талархал илэрхийлээд ойрын хугацаанд албан ёсны гишүүнээр элсүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.


Мөн тус муж нь 2024 онд ажиглагчаар NEAR Холбоонд элссэнээс хойш Холбооны төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр сүүлийн жилүүдэд NEAR Холбооны үйл ажиллагаа өргөжин, Бүгд хурал болон салбар хороодын идэвх нэмэгдэж буйг дурдаад, гишүүн орон нутгуудын оролцоо, дэмжлэг өндөр түвшинд байгааг онцоллоо. Мөн Окинава мужийг ойрын хугацаанд NEAR Холбооны албан ёсны гишүүнээр элсэх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Түүнчлэн “Хэрэв Окинава муж NEAR-ийн гишүүнээр албан ёсоор элсвэл энхтайван ба аялал жуулчлалын арал хэмээн нэрлэгддэг тус мужийн олон улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энхтайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэрээр онцлон дурдав.



Хариуд нь Тамара Масахиду дарга NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Окинава мужийг ажиглагчаар элсүүлж, олон талт үйл ажиллагаанд оролцох боломж олгосонд талархал илэрхийлэв. Тэрээр мөн ажиглагчийн хувиар олон үйл ажиллагаанд оролцож байсан туршлагадаа тулгуурлан ойрын хугацаанд албан ёсны гишүүн болох асуудлыг судалж байгаагаа тэмдэглэв. Гэсэн хэдий ч гишүүнээр элсэхийн тулд мужийн хууль тогтоох байгууллага болон иргэдийн дэмжлэг шаардлагатай тул энэ чиглэлд чармайн ажиллаж байгаагаа хэлэв.

    Мөн хэрэв Окинава муж албан ёсны гишүүнээр элсвэл Энхтайвны форум, Өндөр настны бодлого, Аялал жуулчлалын чиглэлээр салбар хороод байгуулан ажиллуулах, ялангуяа Энхтайвны форумыг NEAR-ийн Олон улсын форумтай уялдуулан хамтран зохион байгуулах боломжийн талаар лавлав.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хариу хэлэхдээ “Одоогоор NEAR Холбооны дэргэд “Энхтайвны форум” болон “Өндөр настны бодлого”-ын чиглэлээр тусгай салбар хороо байгуулагдаагүй тул энэ тал дээр ямар нэгэн асуудал гарахгүй.  Харин Аялал жуулчлалын хороог БНХАУ-ын Хэнань муж болон Ниншягийн Хотон үндэстний ӨЗО хариуцан ажиллуулж байгаа тул уг чиглэлийн хурал, арга хэмжээг зохион байгуулахын тулд эдгээр гишүүн орон нутгуудын зөвшөөрлийг авах шаардлагатай”-г тайлбарлав.