본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

"Казахстан Улсын Зүүн Казахстан муж NEAR Холбооны 4 дэх сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлт гаргалаа

2025-11-04

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 가입.jpg

첨부파일

 

Зүүн Казахстан мужийн захирагч Сактаганов Нурамбэт 


Төв Азийн Казахстан улсын Зүүн Казахстан мужийн захирагч 11-р сарын 3-ны өдөр БНСУ дахь Казахстан улсын Элчин сайдын яамаар дамжуулан NEAR Холбоонд сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлт гаргав.

Зүүн Казахстан мужийг сурвалжлагч гишүүнээр элсүүлэх талаар NEAR-ийн гишүүн орон нутгуудын захиргааны байгууллагуудаас урьдчилан бичгээр санал авсны дараа ирэх жил ОХУ-д болох “NEAR Холбооны Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурал”-аар албан ёсоор шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Зүүн Казахстан муж нь албан ёсоор сурвалжлагч гишүүнээр элсвэл энэ нь 2017 онд Вьетнам улсын Хошимин хот, 2024 онд Киркистан улсын Чүй муж, 2025 онд Казахстан улсын Туркестан муж сурвалжлагч гишүүнээр элссэний дараах дөрөв дэх сурвалжлагч гишүүн болох юм. Одоогоор NEAR Холбоо нь NEAR(Зүүн хойд Ази)+ (Зүүн өмнөд Ази, Төв Ази) гэсэн бодлогыг идэвхжүүлж, бүс нутгийн орон нутгийн засаг захиргаадын хамтын ажиллагааны хүрээг өргөтгөж байна. 

Энэ удаагийн Зүүн Казахстан муж сурвалжагч гишүүнээр элсэх хүсэлтийг Казахстан улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Нургали Арстановын дэмжлэг оролцоо их байлаа. 

 Энэ удаагийн Зүүн Казахстан муж сурвалжагч гишүүнээр элсэх хүсэлтийг Казахстан улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Нургали Арстановын дэмжлэг оролцоо их байлаа. 

Нөгөөтэйгүүр, Зүүн Казакстан муж нь 720 мянган хүн амтай, газар нутгийн хэмжээ нь 283,967 км², улсынхаа зүүн хэсэгт байршдаг. Нутгийн төв захиргааны газар нь Өскемен хот юм. Голлох аж үйлдвэр нь төмөрлөг болон ашигт малтмал олборлолт, үнэт төмөрлөг болон өнгөт металлын үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэрлэл байдаг. Ялангуяа Казахстаны дотоодын уул уурхайн болон төмөрлөгийг гол бүс нутаг хэмээн үнэлэгддэг. 


Зүүн Казахстан мужийн захирагч Сактаганов Нуримбэт нь Кызылордагийн их сургууль болон  Москвад Үндэсний Эдийн засаг, статистик, мэдээллийн их сургуулийг төгсөөд Сангийн яам, Эдийн засгийн төсөв төлөвлөлтийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар хүртэл ажиллаж байсан туршлагатай. 

Кызылорда мужийн Захирагчийн орлогч (2022-2023 он), Зүүн Казакстан мужийн Захирагчийн орлогч ( 2012-2018, 2023-2025 он)-ын албыг тус тус хашиж байсан бөгөөд 2025 оны 2-р сараас эхлэн Зүүн Казахстан мужийн захирагчийн албыг хашиж байгаа юм.