NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Монгол улсын төлөөлөгчөөр шинээр томилогдон ажиллахаар болсон Төв аймгийн төрийн албан хаагч М.Алтанчимэг нь 10-р сарын 30-ны өдөр Ерөнхий Нарийн бичгийн дарга Им Бён Жинээс батламжаа гардан авлаа.
М.Алтанчимэг нь БНСУ-ын Кёнбүг их сургуулийн Боловсролын сургуульд магистр дүүргэсэн бөгөөд Төв аймгийн Зуунмод сумын |Ерөнхий боловсролын 4-р сургуульд нийгмийн ухааны багшийн ажлыг 4 жил хийсэн туршлагатай.
Тэрээр цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст ажиллаж, Монголын гишүүн байгууллагуудтай холбоо тогтоох, зохицуулах ажлыг хариуцах юм. Солонгос хэлний давуу талаа ашиглан NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, 2024 оны 10-р сарын 1-ний өдрөөс NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Монгол улсын орон нутгуудын төлөөлөгчөөр ажилласан Х.Монголжин өнгөрсөн 10-р сарын 26-ны өдрөөр үүрэгт ажил нь дуусгавар боллоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин сүүлийн нэг жилийн турш тус газрын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн Х.Монголжингийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, талархалын цом гардуулав.