- 5 улс, 37 орон нутгийн захиргаа, 742 сурагч оролцов -
- Оролцсон гишүүн орон нутгуудын тоо дээд амжилт тогтоов -
NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар 9 сарын 19-ний өдрийг хүртэл “13 дахь удаагийн NEAR Хүүхдийн гар зургийн уралдаан”-ы бүтээлийг хүлээн авлаа.
Уралдаанд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон зэрэг 5 улсын 37 орон нутгийн 742 хүүхэд оролцлоо. Энэ нь тус газраас зургийн уралдаан зохион байгуулж эхэлснээс хойших хамгийн олон орон нутгаас оролцсон тохиолдол болж байна.
Энэ жилийн уралдааны сэдэв нь “Өөрийн очиж үзэхийг хүсэж буй Зүүн хойд Азийн улсын бэлгэдэл, дүрслэлийг зурах” байв. Үүнд: Хятад улсын 7 орон нутгаас 218 бүтээл, Солонгос улсын 11 орон нутгаас 272 бүтээл, Монгол улсын 5 орон нутгаас 19 бүтээл, Орос улсын 7 орон нутгаас 122 бүтээл буюу нийт 37 орон нутгийн 742 сурагч оролцсон.
Энэ жилийн уралдааны сэдэв нь “Өөрийн очиж үзэхийг хүсэж буй Зүүн хойд Азийн улсын бэлгэдэл, дүрслэл” байсан бөгөөд нийт 742 бүтээл ирүүлснээс хоёр шатны шалгаруулалтын дүнд 156 хүүхэд болон шилдэг 3 байгууллага шалгарсан байна. Шагналын эзэд өргөмжлөл, батламж, бэлэг дурсгалын зүйлсийг 12-р сард гардан авах юм.
NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар 10 сард эхлээд 1-р шатны шалгаруулалт хийж, дараагаар нь Солонгосын Дүрслэх Урлагийн Холбооны Пухан хот дахь салбарын гишүүд 2-р шатны шалгаруулалтыг хийсний үр дүн нийт 156 сурагч болон шилдэг 3 оролцогч байгууллага шалгарлаа. Шагналын эздэд өргөмжлөл, батламж, бүх оролцогчдод бэлэг, дурсгалын зүйлийг 12-р сард хүргэхээр төлөвлөжээ.
Шалгаруулалтын эцсийн үр дүнг NEAR Холбооны албан ёсны вэбсайт (www.neargov.org/kr/)-д нийтлэх болно.
Нөгөөтэйгүүр, NEAR Хүүхдийн гар зургийн уралдааныг Зүүн хойд Азийн 5 улс (Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон)-ын хүүхдүүдийн соёлын ойлголт, хөрш орнуудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн жил бүр 4–10 сард зохион байгуулж байна.