NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар нь 2025 оны 8-р сарын 4-8-ны хооронд “Ногоон өсөлт ба залуу удирдагчдын үүрэг” сэдвийн хүрээнд 9 орны (БНХАУ, БНСУ, Япон, Монгол, ОХУ, Вьетнам, Киргизстан, Казахстан, Узбекистан) залуусыг хамруулсан 「2025 оны NEAR Залуу Удирдагч Форум」-ыг зохион байгуулах тул өргөнөөр оролцохыг урьж байна.
NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар нь уг форумаар дамжуулан Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван ба хамтын хөгжлийн талаар хэлэлцүүлэг, солилцооны арга хэмжээгээр залуусыг олон улсын хамтын ажиллагааны ирээдүйн манлайлагч болгон төлөвшүүлэх зорилготой.
■ Хугацаа: 2025. 8. 4 (Даваа) ~ 8. 8 (Баасан)
■ Байршил: БНСУ, Кёнсанбүг муж, Пухан хот, Хандон их сургууль
■ Элсэлтийн хүрээ: 9 орны (NEAR гишүүн) залуус – нийт 50 хүн
※ БНХАУ, БНСУ, Япон, Монгол, ОХУ, Вьетнам, Киргизстан, Казахстан, Узбекистан
Дотоод болон гадаадад оршин суугаа 20-30 насны залуус
Солонгос хэлээр илтгэл тавих, хэлэлцүүлэг хийх чадвартай (форумын хэл: Солонгос)
■ Сэдэв: Ногоон өсөлт ба залуу удирдагчдын үүрэг
■ Оролцох төлбөр: Үнэгүй (KTX Пухан өртөө хүртэлх зорчих зардлаа өөрсдөө гаргана)
■ Бүртгүүлэх арга: Доорх QR кодыг уншуулан Google Form бөглөж илгээнэ үү
