
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газар (Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин) 4 сарын 20-22-ны өдрүүдэд 3 өдрийн турш БНХАУ-ын Хэнан мужийн Аняан хотод болсон ‘2025 Хятад(Аняан) Олон улсын ханз бичгийн их наадамд NEAR Хүүхдийн гар зургийн уралдааны шагналт байрын бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

Энэ удаагийн наадамд 12, 13, 14 дэх удаагийн уралдааны шагналт бүтээлүүдээс Япон, Солонгос, Монгол, Орос улсын сурагчдын нийт 25 бүтээлийг сонгон үзэсгэлэн гаргажээ.

Хятад (Аняан) олон улсын ханз бичгийн их наадам нь Хэнань мужаас зохион байгуулдаг олон улсын хэмжээний арга хэмжээ бөгөөд Кяо гуан бичиг (анхны хятад бичиг) анх илэрсэн Аняан хотод 2015 оноос эхлэн хоёр жил тутамд зохиогдож ирсэн. Энэ жилийн наадам “Үсэг, Соёл иргэншил, Технологи, Ирээдүй” сэдвийн дор болж, Франц, Герман, Турк, Япон, Солонгос, Вьетнам, Хятад зэрэг 50 гаруй орны 400 гаруй төлөөлөгч оролцжээ. Наадмын үеэр “Хятад, Япон, Солонгосын хамтарсан 800 үсгийн жагсаалт”-ын (цаашид хамтарсан хятад үсгийн жагсаалт) 11 жилийн ой, НҮБ-ын “Хятад хэлний өдөр”-ийн 16 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Нөгөөтэйгүүр NEAR Хүүхдийн гар зургийн уралдааныг 2016 оноос Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос 5 улсын орон нутгийн хүүхдүүдийн дунд жил бүрийн 3-4 сард уралдааныг зарлан зохион байгуулж ирсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 5 улсын 3000 гаруй хүүхэд уг уралдаанд оролцжээ.