본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Шаньси мужийн Улс төрийн зөвлөлийн дэд дарга Ли Шинвантай уулзалт хийв

2025-05-02

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.png

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 4-р сарын 28-ны өдөр БНХАУ-ын Шаньси мужийн Анькан хотод болсон “NEAR-ийн уламжлалт эм, анагаах ухааны хоёрдугаар хорооны хурал”-д оролцсон гишүүн орон нутгууд, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчдийн хамт Шаньси мужийн Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга (дэд сайдын түвшин) Ли Шинванай уулзалт хийв.

Ли Шинван дарга уулзалтын үеэр Шаньси мужийн түүхэн соёл, байгалийн баялаг, экологийн орчин, уламжлалт анагаах ухааны давуу талуудыг танилцуулан тус муж нь 2019 онд NEAR Холбоонд гишүүнээр элссэн цагаасаа хойш эрчим хүч, шинжлэх ухаан, технологийн инноваци, соёл, уламжлалт анагаах ухаан зэрэг олон салбарт гишүүн орон нутгуудтай нөөц бололцоогоо хуваалцаж, харилцан хамтран ажиллан, хамтын хөгжилд хүрснийг онцлов.

 


Тэрээр мөн энэ удаагий хурлыг ашиглан Шаньси муж, ялангуяа “Байгалийн биологийн генийн саэ”, “Хятадын Селен хөндий”, “Чинба эмийн тосгон” хэмээн алдаршсан Анькан хот болон NEAR-ийн гишүүн орон нутгуудын хооронд уламжлалт анагаах ухаан, хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа зэрэг олон чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн, бодит үр дүн гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

 


Үүний хариуд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR бол 6 улс, 82 орон нутгийн засаг захиргааны байгууллага гишүүнэчлэлтэй, Зүүн хойд Азийн хамгийн том орон нутгийн засаг захиргаадын олон талт хамтын ажиллагааны платформ гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн Шаньси муж нь 2016 онд NEAR Холбоонд элссэн цагаасаа хойш төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ялангуяа уламжлалт эм, анагаах ухааны хороогоор дамжуулан NEAR-ийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэв. Түүнчлэн NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь цаашид Шаньси мужийн уламжлалт эм, анагаах ухааны хороог хамгийн шилдэг жишиг загвар болгон хөгжүүлэхэд тогтмол дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Тус өдрийн хамтарсан уулзалтад Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин тэргүүтэй Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ОХУ-ын Буриад улсын орлогч тэргүүн бөгөөд Эрүүл мэндийн сайд Людюпова Евгения, БНСУ-аас Шиань хотод суугаа Ерөнхий консул Хун Сүн Чан, Монгол улсын Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд, Казахстан улсын Туркестан мужийн Эрүүл мэндийн газрын дарга Байдувалиев Асхан гэх мэт Япон, БНСУ, Монгол, ОХУ, Казахстан зэрэг 5 орны 14 төлөөлөгч оролцжээ. Шаньси мужийн талаас Шаньси мужийн Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ли Шинван, Анкан хотын Намын хорооны нарийн бичгийн дарга У Вэньган, Анкан хотын захирагч Ван Хао, Шаньси мужийн Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Зань, Шаньси мужийн Гадаад хэргийн газрын орлогч дарга Гао Жиншяо,  Шаньси мужийн уламжлалт анагаах ухааны газрын орлогч дарга Кун Чүнь, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы Гадаад хэргийн газрын орлогч дарга Пань Хуафэн Сүнь, Анькан хотын орлогч дарга Сүнь Баофэн гэх мэт нийт 14 хүн оролцлоо.