Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 4-р сарын 29-ний өдөр Шаньси мужийн Анькан хотод болсон “NEAR-ийн уламжлалт эм, анагаах ухааны хорооны хоёрдугаар хурал”-д оролцох үеэрээ дараах албаны хүмүүстэй тусгайлан уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Үүнд: Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ОХУ-ын Буриад улсын Дэд ерөнхий сайд Лудупова Евгения, Казахстан улсын Туркестан мужийн Эрүүл мэндийн газрын дарга Байдувалиев Аскан нар багтжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог уулзах үеэр энэхүү уулзалт нь аль хэдийн зургаа дахь удаагаа болж буйг онцлон тэмдэглэж, NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буйд нь талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн, Буриад улсын Дэд ерөнхий сайд Лудупова Евгениятай хийсэн уулзалтаар, тус улс дараагийн NEAR-ийн тэргүүлэгч орон нутаг болох учраас NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай хамтран, тус Холбоог сайн удирдан чиглүүлж өгөхийг хүслээ. Үүний хариуд Дэд сайд Лудупова хорооны хурлаас маш их сэтгэл ханамж авснаа илэрхийлж, ирэх жил Шаньси мужийн Ардын засаг болон NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай нягт хамтран ажиллаж, “NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн хурал”-тай хамтатган “Уламжлалт эм, анагаах ухааны хорооны хурал”-ыг зохион байгуулахаа дурдав.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Казахстан улсын Туркестан мужийн Эрүүл мэндийн газрын дарга Байдувалиев Аскантай уулзах үеэр, энэ оны 6-р сард Ляонин мужид болох “NEAR-ийн 15-р Бүгд хурал”-аар Туркестан муж NEAR-ийн албан ёсны гишүүнээр элсэх гэж байгааг онцолж, мужийн захирагчийн оролцоог хүсээд, цаашид NEAR-ийн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалсан байна.

Үүний хариуд Байдувалиев дарга энэхүү хорооны хурал маш сэтгэл ханамжтай болсон гэж тэмдэглээд, NEAR-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв.