본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Хэнань муж болон Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы төлөөлөгчидтэй уулзалт хийв

2025-05-02

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.png

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 4-р сарын 29-ний өдөр Шаньси мужийн Анькан хотод болсон “NEAR-ийн уламжлалт эм, анагаах ухааны хоёрдугаар хорооны хурал”-д оролцсон БНХАУ-ын Хэнань мужийн Гадаад хэргийн албаны орлогч дарга Ри Бин, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ны Гадаад хэргийн албаны орлогч дарга Пан Хуафэн нартай уулзалт хийлээ.

Тэрээр энэхүү хуралд оролцсонд нь талархал илэрхийлээд Хэнань муж нь NEAR Холбоог үүсгэн байгуулагч гишүүн орон нутаг төдийгүй Аялал жуулчлал, Олон улсын цахим худалдааны хорооны зохицуулагч гэдгийг онцлон тэмдэглэж, цаашид NEAR-ийн гишүүн орон нутгуудтай хийж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы тухайд NEAR Холбоонд гишүүнээр элссэн цагаасаа хойш төрөл бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэнд нь өндөр үнэлгээ өгч, тус орон нь Аялал жуулчлалын хорооны хамтран зохицуулагч гэдгийг дурдаад, энэ онд зохион байгуулагдах тус хорооны хурлын тов болон хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцсон байна. Тэрбээр аялал жуулчлалын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа идэвхжихийг хүлээж буйгаа илэрхийлэв.

 


Ли Бин орлогч дарга нь цаашид Аялал жуулчлал болон Олон улсын цахим худалдааны Хариуд нь Орлогч дарга Ли Бин хорооны зохицуулагчийн хувьд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ мэдэгдэж, NEAR-ийн платформыг улам үр дүнтэй ашиглахыг зорьж байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн 5-р сарын 29–31-ний өдрүүдэд Хэнань мужийн Жэнжөү хотноо болох “2025 Жэнжөүгийн Олон улсын цахим худалдааны чуулга уулзалт”-д Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцож, мэндчилгээ дэвшүүлэхийг урьсан байна.

Нөгөөтэйгүүр, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-д болох Аялал жуулчлалын хорооны хурлыг энэ оны 9-р сард хийхээр товлосон байна.