〇 Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ляонин мужид айлчилж, мужийн дарга Ван Синьвэйтэй уулзлаа.
〇 Ван Синьвэй дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй Төв аймгийн зочид төлөөлөгчид Ляонин мужид айлчилж байгаад баяртайгаар угтан авч, “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридор зэрэг хамтын хөгжлийн төслүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг онцлон тэмдэглэв.
〇 Засаг дарга Л.Төмөрчөдөр Ляонин мужид айлчилсан сэтгэгдэлээ илэрхийлээд хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин хамгаалал зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын эдийн засаг, соёлын солилцоог идэвхжүүлэх санал дэвшүүлэв.
Эх сурвалж ба холбогдох мэдээ : [БНХАУ Ляонин мужийн гадаад харилцааны алба] https://mp.weixin.qq.com/s/ZLICi37O2msqimgmtYu1CA