본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[Хятад, Жилинь муж] Жүнхан(Чанчунь) – ы хамтын ажиллагааны жишиг бүсийн төлөөлөгчид Солонгос улсын Гүми хотын захиргаа болон холбогдох байгууллагуудад зочлов.

2025-04-01

Бичлэг оруулах

Admin

Файл


Хятад улсын Жүнхан (Чанчунь)-ы хамтын ажиллагааны жишиг бүсийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга бөгөөд удирдагч Тан Дапэн тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-тай бүх түвшний өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны стратегийн үндэс суурийг улам бэхжүүлэх зорилгоор 2025 оны 3 сарын 27-ноос 30-ны өдрүүдэд БНСУ-д айлчилжээ.


 

Гүми хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочлов (3.27)


 

 "2025 Гёнбүг хүнсний үйлдвэрийн олон улсын семинар"-т оролцов (Гүми хот, 3.27)

 


Гёнбүг эдийн засгийн хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзалт хийв(3.30)


Төлөөлөгчид айлчлалын хугацаанд БНСУ дахь БНХАУ-ын ЭСЯ болон Ерөнхий консулын газарт айлчилсаны дараагаар Гүми хот болон Дэгү хотын 9 байгууллага, их сургуультай (тухайлбал Гёнбүг эдийн засгийн хөгжлийн хүрээлэн, Дэгүгийн Уламжлалт анагаах ухааны их сургууль)-ийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар 3 санамж бичиг (MOU) байгуулав.


Эх сурвалж ба холбоосууд : 

Жунхан (Чанчунь) олон улсын хамтын ажиллагааны бүсийн WeChat https://mp.weixin.qq.com/s/B4cDTX13vgfoEcSmrzo80g

Dkit News мэдээ: https://www.dkitnews.com/387882

Maeil News мэдээ: https://www.imaeil.com/page/view/2025032409181229092