동북아시아지방정부연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

Япон улсын Тояама мужид болсон мужийн захирагчийн сонгуульд Нитта Хачиро дахин сонгогдлоо2024-10-28

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 닛타하치로.png  

첨부파일


10 сарын 27-ны өдөр болсон Тояама мужийн захирагчийн сонгуульд Нитта Хачиро(нас 66) дахин сонгогдлоо. Тэрээр Японы дотоодын эрчим хүчний компаний гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаад, дөрвөн жилийн өмнө анх удаа захирагчаар сонгогдсон юм.

Нитта захирагч нь Ноото хойгийн газар хөдлөлтийн нөхөн сэргээх ажлыг нэн тэргүүнд тавьж, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх үйлчилгээг сайжруулахын төлөө тууштай ажиллана гэсэн зорилгоо илэрхийлжээ.

Тояама муж нь Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд 1996 онд NEAR Холбоо байгуулах үндсийг тавилцсан юм. Түүнчлэн, хоёр жил тутамд болдог Байгаль орчны хорооны хурлыг зохион байгуулах зэргээр NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.