Андун хотын захиргааны хэлтсийн дарга И Ён Сиг тэргүүтэй төлөөлөгчид 8 сарын 27-ны өдөр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинд бараалхаж, Андун хотын хэрэгжүүлж буй "Дэлхийн хүмүүнлэгийн хотуудын сүлжээ" байгуулах ажилд дэмжлэг хүсэв.
"Дэлхийн хүмүүнлэгийн хотуудын сүлжээ" нь 2014 оноос Андун хотын хэрэгжүүлж ирсэн Хүмүүнлэгийн үнэт зүйлсийн форумыг үндэслэн дотоод, гадаадын хотуудын хүмүүнлэгийн сүлжээг байгуулах зорилготой юм. Одоогоор Өмнөд Солонгосын 21 хот, гадаадын 20 хот уг санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд 8 хот болон олон улсын байгууллагуудтай хэлэлцэж байна.