동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ажиллах Хятад улсын төлөөлөгчөөр Хоу Руйг томиллоо2024-05-08

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ажиллах Хятад улсын төлөөлөгчөөр Ганьсу мужийн төрийн албан хаагч Хоу Руйг томилж, 5 сарын 8-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга батламжийг  гардуулав.



Хоу Руй төлөөлөгч NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж, Хятадын гишүүн орон нутгуудтай харилцаж, зохион байгуулах ажлыг хариуцах юм. БНХАУ-ын Ганьсу мужийн Бай Инь хотын Гадаад харилцааны албанд 10 гаруй жил ажилласан туршлагатай Хоу Руйг NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын албан үүргээ амжилттай хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байна.



Үүний зэрэгцээ NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт 2020 оны 10 дугаар сараас хойш ажилласан Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Чо Сон Хва 2024 оны 5 дугаар сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин түүний ажиллах хугацаандаа гаргасан хүчин чармайлтыг үнэлж, Чо Сон Хвад талархалын батламж гардуулав.