동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын ЗГХЭГ-ийн Дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзав2024-04-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 7.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 4 сарын 18-ны өдөр Монгол улсын ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзав.

Тэрээр Монгол улсын төр засгаас NEAR-ийн гишүүн орон нутгууд болох аймгуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд оролцоход идэвхтэй дэмжиж байсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн NEAR-ийн үйл ажиллагаанд сүүлийн үед Монголын орон нутгуудын оролцох байдал, энэ жил болох NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурал, төрийн албан хаагчийн сургалтын талаар танилцуулав.

Мөн сүүлийн үед NEAR-ийн үйл ажиллагаанд Монгол улсын орон нутгуудын оролцоо ихэсч, нөлөөлөл нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол улсын ЗГХЭГ-ийн зүгээс тууштай дэмжиж туслахыг хүсэв.



Хариуд нь У.Бямбасүрэн дарга Зүүн хойд Азийн бүсийн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаанд NEAR Холбоо идэвхитэй хувь нэмэр оруулж байгааг үнэлээд ЗГХЭГ-ийн зүгээс Монголын орон нутгуудыг NEAR-ийн арга хэмжээнд оролцоход тусалж дэмжиж байна гэв. Мөн NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай нягт харилцаатай байж үйл ажиллагаанд нь боломж гарвал оролцох хүсэлтэйгээ илэрхийлэв.



Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Монгол улсын Шадар сайд С.Амарсайханд бараалхах, Улаанбаатар хоттой Эрчим хүч, хот байгуулалтын чиглэлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Гёнбүг К-Фүүд үзэсгэлэн, МУИС-д Гёнсанбүг мужид гадаад оюутан татах тухай танилцуулга хийх зэрэг арга хэмжээнд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Захирагч И Чоль Ү-гийн хамтаар оролцов. 



<Монгол улсын Шадар сайд С.Амарсайханы хамт>




<Нийслэлийн Захирагч Х.Нямбаатарын хамт>



<Улаанбаатар хоттой Эрчим хүч, хот байгуулалтын чиглэлийн 

хамтын ажиллагааны гэрээ байгуулах үеэр>



<Гёнбүг K-фүүд үзэсгэлэн>