동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн тэргүүлэгч орон нутгийн дарга Ли ЛөЧэнд (Ляонин мужийн захирагч) бараалхав.2024-04-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.png  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 4 сарын 15-ны өдөр Ляонин мужид айлчилж, NEAR-ийн 15 дахь удаагийн тэргүүлэгч орон нутгийн дарга Ли ЛөЧэнд бараалхав. 


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Ляонин мужийн даргын албан тушаалыг хүлээн авсан захирагч Ли ЛөЧэнд талархал илэрхийлж, энэ онд хэрэгжүүлэх NEAR-ийн үндсэн үйл ажиллагаа, чухал хөтөлбөрүүдийн талаар танилцуулав. Тодруулбал, энэ оны Дээд түвшиний Ажлын хэсгийн хорооны хурал болон ирэх жилийн Бүгд хурлыг амжилттай зохион байгуулахын тулд тэргүүлэгч орон нутаг болох Ляонин муж NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай нягт хамтран ажиллахыг мөн Ли ЛөЧэн захирагчийг идэвхитэй дэмжиж ажиллахыг хүслээ. 


Мөн түүнчлэн NEAR нь сүүлийн үеийн хурдацтай өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдлыг үл харгалзан олон талт харилцаагаараа дамжуулан Зүүн хойд Азийн бүс нутагт хамтын хөгжил цэцэглэлт, энх тайвныг эрэлхийлсээр байх болно. Цаашид Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцааг өргөжүүлэхэд Ляонин муж тэргүүлэгч орон нутгийн хувьд голлох үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа илэрхийллээ.

 


Ли ЛөЧэн захирагч Ерөнхий нарийн бичгийн дарга Имийн идэвхтэй дэмжлэгийн ачаар Ляонин муж 15 дахь удаагийн тэргүүлэгчээр амжилттай сонгогдсон явдалд талархаж буйгаа илэрхийлэв. 

Үүнээс гадна, мужийн захирагч Ли Ляонин мужид өөрчлөлт шинэчлэлтийг илүү өндөр түвшинд явуулж, зүүн хойд бүсийг иж бүрнээр сэргээн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа танилцуулж, тус мужид цаашид зохион байгуулах Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурал, Бүгд хурал болон Ляонин муж зохицуулагчаар ажиллаж буй Дижитал эдийн засгийн хорооны хурлууд Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдаж, Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр идэвхжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.



Мөн энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Үгийн хамтаар Ляонин мужийн уулзалт болон Гёнсанбүг муж, Ляонин муж хоорондын найрсаг харилцааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов.



<Гёнбүг мужийн захирагч И Чоль Ү,  Ляонин мужийн захирагч Ли ЛөЧэн нарын уулзалт>



<Гёнсанбүг-Ляонин мужийн найрсаг харилцааны гэрээнд гарын үсэг зурах ёслол>