동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ясуэ Итохара Япон Улс дахь NEAR-ийн шинэ төлөөлөгчөөр томилогдов2024-04-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 일본주재관.jpg  

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас Шиманэ мужийн төрийн албан хаагч Ясуэ Итохараг Япон Улсын шинэ төлөөлөгчөөр томилж, Ерөнхий нарийн бичгийн даргын томилох бичгийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гардуулав.


Ясуэ Итохара нь NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдан, Япон Улсын гишүүн орон нутгуудтай харилцах, зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллах бөгөөд орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан Шиманэ мужид суурин төлөөлөгчөөр ажиллах юм. Төлөөлөгч Итохара нь Японы орон нутгийн засаг захиргаа, олон улсын харилцааны нийгэмлэг (CLAIR)-ийн Сөүл хот дахь салбарт нэг жил ажилласан туршлагатай бөгөөд NEAR-ийн суурин төлөөлөгчийн үүргээ амжилттай биелүүлэх бүрэн боломжтой юм.


Үүний зэрэгцээ, NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Япон Улс дахь төлөөлөгчөөр 2022 оны 4 сараас хойш хоёр жил ажилласан Тояама мужийн Миски Кубогийн төлөөлөгчөөр ажиллах  бүрэн эрхийн хугацаа 2024 оны 3 дугаар сард дуусгавар болсон бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Тояама мужийн захирагч Хачиро Ниттад Тэргүүлэгчийн үйл ажиллагаанд талархал илэрхийлж, мөн Миски Кубод талархлын захидал хүргүүлж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хэрэг эрхлэх газрын хөгжилд оруулсан хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв.