동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга “Солонгос-Хятадын их сургуулийн оюутны хэл, соёлын солилцооны 5 -р уулзалт”-д цахимаар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв2024-03-19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 축사장면.png  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ённам их сургуулийн Хятад хэл, соёлын тэнхим болон Солонгос дахь Хятад Оюутны  Холбоо хамтран NEAR болон Бүсан хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Солонгос-Хятадын их сургуулийн оюутны хэл, соёлын солилцооны 5 дахь удаагийн уулзалт”-ын нээлтийн ёслолд баяр хүргэж үг хэллээ (цахимаар). Түүнчлэн БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Жин Ил Пю мөн цахимаар мэндчилгээ дэвшүүлж, энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. 

                               


Жин Ил Пю, БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул


Ерөнхий нарийн бичгийн дарга Им баяр хүргэж хэлсэн үгэндээ, их сургуулийн оюутан залуучуудын солилцоо нь Солонгос, Хятад улсын харилцааг хөгжүүлэхэд маш чухал бөгөөд энэхүү солилцооны уулзалт нь оюутан залуучуудад хоёр орны хэл, соёлын талаар гүнзгий ойлголттой болох сайхан боломж болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.



Ённам их сургууль Солонгос, Хятадын их дээд сургуулийн оюутнуудыг харилцан ойлголцож, хэл сурах боломжийг олгох зорилгоор “Солонгос-Хятадын их сургуулийн оюутнуудын хэл, соёлын солилцооны уулзалт”-ыг 2020 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн 5 дахь удаагийн арга хэмжээнд Солонгос, Хятад улсын 40 оюутан (улс тус бүрээс 20) оролцож байгаа бөгөөд долоо хоногт нэг удаа солилцооны арга хэмжээнд хамрагдаж байгаа юм.