동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга “Монгол кино өдрүүд‘ анхдугаар фестивалийн хүлээн авалт, нээлтийн арга хэмжээнд оролцов2024-03-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일


3 сарын 8-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ойг угтаж зохион байгуулсан “Монгол кино өдрүүд” анхдугаар фестивалийн хүлээн авалт болон нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа нээлтийн бүтээл болох “Эмэгтэй” уран сайхны киног үзэж сонирхов.



Бүсаны Кино ордонд болсон энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Бүсан хотод суугаа Монгол улсын Консул Ц.Өнөрзаяад Ерөнхий нарийн бичгийн дарга баяр хүргэхийн зэрэгцээ уг арга хэмжээнд оролцсон Бүсан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул Дудник, БНХАУ-ын Дэд консул Вү Ри Би, Казакстан улсын Ерөнхий Консулын газрын холбогдох албаны хүнтэй уулзаж, энэ жил болох NEAR-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, цаашдаа холбоотой байж тууштай дэмжиж ажиллахыг хүсэв. Мөн Казакстан улсын Ерөнхий консулын газрын холбогдох албаны хүнд NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элсэх асуудлыг түргэвчлэн шийдвэрлэхийг хүсэв.



Энэ өдөр хүлээн авалтын үеэр Бүсан хот дахь Монгол улсын Консулын газар, Ханнарэй Соёлын сан, Киноны ордон хооронд кино фестивалийг хөгжүүлэхийг тулд хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд дараагаар нь монгол үндэсний дуу бүжгийн тоглолтоос толилуулав. Фестивалийг нээж Бүсан хотын Захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан Орлогч Ким Гван Хи, Бүсан хотод суугаа Монгол улсын Консул Ц.Өнөрзаяа нар баярын мэндчилгээ дэвшүүлэв