동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

[Солонгос, Гёнсанбүг муж, Мүнгён хот] Дуллинэ намгархаг газар "Рамсарын намгархаг газар"-ын жагсаалтад бүртгэгдэв2024-03-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 문경돌리네습지(보도자료1).jpg  

첨부파일

Гёнсанбүг муж 2 сарын 2-ны өдөр Мүнгён хотот орших Мүнгён Дуллинэ намгархаг газрыг Рамсарын конвенцийн газраас бүртгэдэг “Рамсар намгархаг газар-ын жагсаалтад бүртгүүлсэн тухай мэдэгдэв. Уг газар нь дэлхийн хэмжээнд ус тогтдогггүй өвөрмөц намгархаг газар юм.


* Дуллинэ: Шохойн чулууны гол бүрэлдэхүүн хэсэг болох кальцийн карбонат борооны ус, газрын гүний усанд уусах үед урсаж үүссэн тавган хэлбэрийн шалбааг бөгөөд борооны ус ихэнхдээ газрын доогуур урсдаг тул ус тогтож хуримтлагддаггүй.


Мүнгён Дуллинэ намгархаг газар:


Угогри Санбугмён, Мүнгён хот, Гёнсанбүг муж, Хамрах талбай: 49.4 га, Экологийн үнэ цэнэ: Шохойн чулуун дээр тогтсон эх газрын болон уулархаг намгархаг газар бөгөөд биологийн төрөл зүйлээр баялаг, нийт 932 зүйл ан амьтан байдаг. Үүнээс ховордсон 8 зүйл ан амьтантай. 466 ургамал, 60 зүйл шувууд, 17 зүйл хөхтөн амьтан, хуурай газрын 354 зүйлийн шавж, хоёр нутагтан болон хэвлээр явагч 13 зүйлийн амьтан, 22 зүйлийн том сээр нуруугүй амьтад ( 2020 оны судалгааны үр дүн, Мүнгён Дуллинэ дэх ховордсон амьтдын төлөв) 

Ховордсон анги 1-р зэрэг халиу

Ховордсон анги 2-р зүйл (7 зүйл) : могой, усан шонхор, улаан шонхор, суусар, шилүүс, нисдэг хэрэм


Олон улсын үнэ цэнэ: Дуллинэ гадаргад тогтсон өвөрмөц намгархаг газар бөгөөд ерөнхийдөө ус чийг сайтай, тархалт нь олон улсад ховор учир байр зүйн болон геологийн үнэ цэнэтэй.