동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Тояама мужийн захирагч Хачиро Нитта Ерөнхий нарийн бичгийн даргад талархлын захидал ирүүлжээ2024-02-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 toyama.jpg  

첨부파일


Тояама мужийн захирагч Хачиро Нитта 2 дугаар сарын 27-ны өдөр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинд захидал илгээж, өнгөрсөн нэгдүгээр сард Ното хойгт болсон газар хөдлөлтөд гүн эмгэнэл илэрхийлж, хурдан сэргэж хэвийн байдалд орохыг хүссэн захидал илгээсэн явдалд талархал илэрхийлсэн байна.

 

Мужийн захирагч Нитта захидалдаа Тояама мужид 5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь тус мужийн оршин суугчдын амьдралд ихээхэн нөлөөлж, олон хүн бэртэж гэмтсэн, 19 мянган орон сууцны усан хангамж тасарсан, зам талбай зэрэг нийтийн эзэмшлийн дэд бүтэц эвдэрч сүйдсэн. Гэсэн хэдий ч мужийн бүх оршин суугчид эв нэгдэлтэйгээр сэргээн босголтын ажилдаа бүх анхаарлаа хандуулж байгаа бөгөөд NEAR-ийн гишүүн байгууллагууд, тэр дундаа Хэрэг эрхлэх газар бидний газар хөдлөлтийг даван туулах хүчин чармайлтыг дэмжихээр мөн түүх, хоол хүнс зэрэг Тояама мужийн сэтгэл татам соёлыг сонирхохоор Тояама мужид зочилно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.


Мөн Тояама муж болон NEAR-ийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна хэмээв.