동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Бүгд Найрамдах Киргиз улсын Чүй муж NEAR-ийн гишүүнчлэлд хамрагдах хүсэлтээ гаргажээ2024-02-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.png  

첨부파일


Төв Азийн Бүгд Найрамдах Киргиз улсын Чүй муж NEAR-ийн гишүүнээр элсэх өргөдлөө  БНСУ дахь Киргизийн ЭСЯ-аар дамжуулан NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна. 

Чүй мужийг сурвалжлагч гишүүн орон нутгаар элсүүлэх асуудлыг энэ онд БНХАУ-ын Ляонин мужид зохион байгуулагдах "NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн хурал"-аар хэлэлцүүлж албан ёсоор шийдвэрлэхээр төлөвлөж байна.


 

Чүй муж албан ёсоор гишүүнээр элссэн тохиолдолд 2017 онд Вьетнам улсын Хо Ши Мин хот гишүүнээр элссэнээс хойш буюу 7 жилийн дараа элссэн хоёр дахь сурвалжлагч гишүүн орон нутаг болох юм. Мөн Мьянмар улсын Янгон муж, Камбож улсын Пномпень хотууд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь NEAR-ийн хүрээллийг Төв Ази болон Зүүн өмнөд Азид өргөжүүлэх боломжтойг харуулж байна.

 

Үүний зэрэгцээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Чүй муж нь 1,068,700 хүн амтай (2023 оны байдлаар) 20,200㎢ газар нутагтай бөгөөд Киргиз улсын хойд хэсэгт нийслэл Бишкек хоттой зэргэлдээ оршдог хамгийн том муж юм. Киргизийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжсөн бүс нутаг.


Одоогийн мужийн захирагч нь 2016 онд Чүй мужийн Дотоод хэргийн сайд, 2019 онд Бишкек хотын Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Канат Жумагезев юм.