동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэх эрхлэх газар WeGo-ийн Kick-Off арга хэмжээ (Жилийн арга хэмжээг танилцуулах хурал)-нд оролцлоо2024-02-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


2 сарын 20-ны өдөр Сөүл хотноо WeGo-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан WeGo Kick-off арга хэмжээ(Жилийн арга хэмжээг танилцуулах хурал)-нд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын англи хэлний мэргэжилтэн Ким Юн Жон оролцож, WeGo-тэй хамтран ажиллах цаашдын арга замуудыг судлав.



Энэхүү мэдээллийн хуралд гадаад, дотоодын 200 орчим хүндэт зочид оролцсон бөгөөд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Жон Сүг мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, WeGo-ийн тэргүүлэгч орон нутаг болох Сөүл хотын дарга О Сэ Хуны цахим мэндчилгээний дараа "Ухаалаг хот дахь ухаалаг амьдрал" сэдэвт WeGo-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны танилцуулга хийгдсэн юм.



Дэлхийн цахим засаглалын байгууллага (World E-Governments Organization) нь 2010 онд 50 гишүүн хотыг эгнээндээ нэгтгэн дэлхийн ухаалаг хотын шийдлийг түгээн дэлгэрүүлэх, хот байгуулалтын чадавхийг бэхжүүлэх, инновацийг дэмжих зорилгоор байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд одоогоор хот, компани, байгууллагуудаас бүрдсэн 202 гишүүнчлэлтэй болсон байна. 2021 оноос хойш NEAR-тай нягт харилцаатай байж хамтын ажиллагааны түншлэлийг хадгалсаар ирсэн.