동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Япон Улсын үндэсний баярын хүлээн авалтад оролцов2024-02-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2 дугаар сарын 20-ны өдөр Япон Улсаас Бүсан хотод суугаа Ерөнхий консулын газар (Ерөнхий консул Оска Цуёоша)-аас Бүсан хотын Парадайс зочид буудалд зохион байгуулсан Үндэсний баярын хүлээн авалтад оролцож, баяр хүргэв.

 


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Ерөнхий консул Оскагаас NEAR-ийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүсэхийн зэрэгцээ тус арга хэмжээнд оролцсон Олон улсын харилцааны Элчин сайд Шин Жэ Хён, Пак Чоль Мин, Чэ Жин Вон нартай уулзаж, энэ жилийн NEAR-ийн томоохон арга хэмжээ (Дипломат Элчин сайд нарын уулзалт, NEAR-ийн гишүүн байгууллагуудын сургалт, Шэньян хотод зохион байгуулах Дээд түвшний Ажлын хэсгийн хорооны хурал гэх мэт) -нүүдийг танилцуулж, идэвхтэй оролцохыг хүссэн юм.



Энэхүү Үндэсний баярын хүлээн авалтыг Ерөнхий консул Оскагийн мэндчилгээгээр эхлүүлж, Бүсан хотын захирагч асан Хо Нам Шиг (одоо Шилла Их Сургуулийн захирал) мэндчилгээ дэвшүүлсний дараа Бүсан хотын Олон улсын харилцааны Элчин сайд Шин Жэ Хён хундаганы үг хэлсэн бөгөөд арга хэмжээнд Бүсан, Үльсан хот болон Гённам, Гёнбүг мужуудын улс төр, харилцаа, аж үйлдвэр, боловсролын салбарын зүтгэлтнүүд, Бүсан хотод байрладаг дипломат албаны ажилтнууд зэрэг 300 гаруй хүн оролцов. 

Нэмж дурдахад, Япон улсын орон нутгийн засаг захиргааны байгууллагаас согтууруулах ундаа зэрэг тусгай бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой сурталчилгааны хэсгийг байршуулсан байв.