동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пухан хотын даргатай уулзав2024-01-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1 дүгээр сарын 31-ний лхагва гарагт Пухан хотын дарга Ли Кан Догтой уулзав.  

Ерөнхий нарийн бичгийн дарга Им өнгөрсөн оны NEAR-ийн үйл ажиллагаа болоод энэ онд хэрэгжүүлэх NEAR-ийн үйл ажиллагааны чиглэл, томоохон арга хэмжээний талаар танилцуулж, Пухан хоттой хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх талаар харилцан ярилцав.  


Үүнээс гадна, Ерөнхий нарийн бичгийн дарга Им хэлэхдээ, Пухан хот нь NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын байнгын байршил, төсвийг дэмжигч орон нутгийн захиргааны байгууллагын хувьд NEAR-ийн үйл ажиллагаанд оролцох арга замыг (тусгай гишүүний тогтолцоог бий болгох) судлахаас гадна Олон улсын гэрлийн фестиваль, Зүүн хойд Азийн Гүйцэтгэх захирлын эдийн засгийн хамтын ажиллагааны форум зэрэг Пухан хотод зохион байгуулагдах олон улсын арга хэмжээг NEAR-ийн Хэрэг эрхлэх газар идэвхтэй дэмжиж, хамтран ажиллана гэдгээ хэллээ. 



Үүний дагуу Пухан хотын дарга Ли Кан Дог NEAR-ийн үйл ажиллагаа, ялангуяа өнгөрсөн онд шинээр хоёр орон нутаг гишүүнээр элссэн, NEAR-ийн 14 дүгээр Бүгд хурлыг амжилттай зохион байгуулсан зэрэг үйл ажиллагааг өндрөөр үнэлж, NEAR-ийг Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын олон талт харилцааны олон улсын байгууллага болгон хөгжүүлэхэд бодитойгоор дэмжин ажиллаж, Пухан хот ч мөн NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлэв. 




Ерөнхий нарийн бичгийн дарга Им Пухан хотын зөвлөлд зочлон зөвлөлийн дарга Пэг Ин Гютэй уулзалт хийж, өнгөрсөн оны NEAR-ийн үйл ажиллагаа болон энэ оны үйл ажиллагааны чиглэл, томоохон арга хэмжээний талаар танилцуулснаас гадна Пухан хоттой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцав. Мөн түүнчлэн, Пухан хотын зөвлөлөөс NEAR-ийн үйл ажиллагааг идэвхтэй сонирхож, дэмжлэг үзүүлэхийг хүссэн.