동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Жин Иль Пю NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав.2023-05-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

5 сарын 26-ны өдөр БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Жин Иль Пю NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчилж Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзан хоёр талын хамтын ажиллагааны арга замын талаар санал солилцов.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR Холбоо ба Хятадын гишүүн орон нутгуудын үйл ажиллагааны талаар танилцуулж, өрсөлдөөн зөрчил хурцадмал буй Зүүн хойд Азийн одоогийн нөхцөл байдалд орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцаа чухал болохыг онцлон тэмдэглэв. Мөн тус газраас Хятад улсаас гишүүнээр тус Холбоонд элссэн орон нутгуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хичээн чармайж байгаа бөгөөд Бүсан дахь Ерөнхий консулын газрын зүгээс ч NEAR Холбооны үйл ажиллагаанд анхаарал тавьж, тусалж дэмжихийг хүсэв. 

Ерөнхий консул Жин Иль Пю энэ удаагийн айлчлалаар NEAR Холбооны талаар өргөн ойлголттой болж, тус Холбоо Зүүн хойд Азийн энхтайван, хөгжил цэцэглэлтэд их чухал үүрэгтэй, орон нутгийн захиргааны байгууллагуудын олон талт хамтын ажиллагааны чухал байгууллага бөгөөд Бүсан дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газартай хөгжлийн чиг хандлага тохирч байгаагын хувьд цаашид хоёр байгууллагын хооронд нягт хамтарч ажиллах хүсэлтэй байна гэв. Түүнчлэн Бусан дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас жил бүр зохион байгуулдаг UCC уралдаан-ыг NEAR Холбоотой хамтран зохион байгуулах санал тавив.


Энэ уулзалтад тус Ерөнхий консулын газраас Вуан Чүн Рүн зөвлөх, Фан Хүй Жэ дэд консул, NEAR-ийн талаас Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга ҮДэ Бом, Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва зэрэг хүмүүс байлцав.