동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, Солонгосын гишүүн орон нутгуудын олон улсын харилцааны элч нартай уулзалт зохион байгуулав.2023-04-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.png  

첨부파일


Энэ сарын 21-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн гишүүн Солонгосын 16 хот, мужийн захиргааны Олон улсыан харилцааны элч 11 хүнийг NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт урин “NEAR Холбооны хөгжил болон Солонгосын орон нутгуудын идэвхитэй оролцуулах арга замыг эрэлхийлэх нь” сэдвээр уулзалт зохион байгуулав.



Им дарга “Тус газар байгуулагдсанаас хойш анх удаа Солонгосын гишүүн орон нутгуудын Олон улсын харилцааны элч нарыг Пухан хотод урьж уулзалт зохион байгуулж байна” гээд Зүүн хойд Азийн зургаан орны 79 орон нутгийн засаг захиргааны олон талт солилцоо, хамтын ажиллагааны платформ болох NEAR нь бүс нутгийн эрин үед Солонгос дахь олон улсын чанартай эрхэм олон улсын байгууллага гэдгийг онцлоод хот, мужуудад болох олон улсын чанартай арга хэмжээг таниулан сурталчлах замаар NEАR-ийн үүргийг өргөжүүлэх болно гэв. Түүнчлэн NEАR нь Зүүн хойд Азийн орон нутгуудын захиргааны байгууллагуудын хамтын олон талт солилцооны платформ бөгөөд цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаа болон бусад асуудлуудад санаа тавьж, санал бодлоо солилцож үнэтэй зөвлөгөө өгөхийг хүсэв. 


Хариуд нь Солонгосын хот, мужийн захиргаануудаас ирсэн Олон улсын харилцааны элч нар NEAR Холбоо нь Зүүн Хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг явуулахад тохиромжтойн хувьд NEAR-аар дамжуулан ОУ-ын солилцооны төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Зүүн Хойд Азийн өнөөгийн нөхцөл байдал, NEAR-ийн цаашдын хөгжлийг дэмжихийн тулд Солонгосын гишүүн орон нутгуудын оролцоог нэмэгдүүлэх хэд хэдэн арга зам, саналыг танилцуулав.

Энэхүү уулзалтад Дэгү(Жин Ги Хүн), Инчон(Жан Жэ Хаг), Гуанжү(Пак Сон Чоль), Дэжон(И Хён Жун), Үльсан(Пак Чоль Мин), Ганвон(Шим Жэ Хён), Чүннам(Жу Тэ Иг), Жонбүг(Рю Чан Сү), Жоннам(Паг Ён Шиг), Гённам(Ким Бён Ён), Жэжү(Гу Юн Жү) зэрэг хот, мужийн захиргаадын ОУ-ын харилцааны элч, төлөөлөгчид оролцов. 


[Холбогдох мэдээг үзэх][관련 언론뉴스 보기(출처:영남일보)]

(Эх сурвалж: Yeongnam Daily)