동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Зүүн хойд Азийн 5 улсын хүүхдийн гар зургийн онлайн үзэсгэлэнг Хятадад анх удаа зохион байгуулав.2022-11-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 전시회.jpg   첨부파일 Гар зургийн уралдааны мэдээлэл.docx  

첨부파일

Энэ жил Солонгос, Хятад 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаагын зэрэгцээ “Солонгос, Хятадын соёлын харилцааны жил” болж буйг тохиолдуулан NEAR-ийн гишүүн орон нутаг болох Ниншягийн Хотон үндэстний ӨЗО, Хунан, Шаньдун, Шааньси зэрэг Хятадын 4 газарт Зүүн хойд Азийн 5 улсын хүүхдийн гар зургийн уралдааны шагналт байрын бүтээлийн онлайн үзэсгэлэнг зохион байгуулав.    

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас  Хятадын хүүхэд залуучууд, ард иргэдэд Зүүн хойд Азийн соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд 2018-2021 онд NEAR-Хүүхдийн гар зургийн уралдааны шагналт байрын бүтээлүүдийг бичлэг болон зургаар гарган Хятадын гишүүн орон нутгуудад танилцуулсан билээ. Үүний дагуу Хятадын 4 орон нутагт орон нутгийн вэбсайт, албан ёсны сошиал хуудас зэрэгт онлайн үзэсгэлэнг зохион байгуулсан. Сүүлийн үед Хятадын гишүүн  орон нутгуудаас NEAR-ийн Хүүхдийн гар зургийн уралдаанд оролцогчдын тоо ихээр нэмэгдэж байгаагийн хувьд энэ удаагийн онлайн үзэсгэлэн нь Хятадын хүүхэд залуучуудад тус уралдааныг сурталчлах завшаан болно гэдэгт найдаж байна.

Нөгөөтээгүүр NEAR-Хүүхдийн гар зургийн уралдааныг 2013 оноос Зүүн хойд Азийн хүүхэд залуучууд дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан соёлын харилцааг явуулах боломж олгох үүднээс зохион байгуулах болсон. Өнгөрсөн хугацаанд Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг Зүүн хойд Азийн 5 улсын 50 гаруй гишүүн орон нутгаас 3000 гаруй хүүхэд уг уралдаанд оролцжээ.