동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны форумд оролцов.2022-06-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.png  

첨부파일

6 сарын 14-ний өдөр Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны газар(TCS)-аас Сөүл хотноо зохион байгуулсан “Солонгос-Хятад-Япон 3 улсын хамтын ажиллагааны форум”-д NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

“Ирээдүйд чиглэсэн гурван талт хамтын ажиллагаа: мөнхийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлт, нийтлэг соёл” сэдвийн дор болж өнгөрсөн энэхүү олон улсын форумаар Солонгос, Хятад, Япон гурван улсын нэрт эрдэмтэн, бодлого боловсруулагчид улс төрийн орчин, эдийн засгийн хамтын ажиллагаа, нийгэм соёлын талаар шинэ ойлголтыг хөгжүүлэх тухай санал бодлоо хуваалцлаа.


TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оу Бочен форумыг нээж үг хэлсний дараа

Япон улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Айбуши Коичи, БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Син Хаймин, Гадаад хэргийн яамны нэгдүгээр дэд сайд Чо Хён Дун нар баярын мэндчилгээ дэвшүүлэв. Дараагаар нь Япон улсын Ойта мужийн захирагч Хиросе Катсада, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга асан Зянпин, БНСУ-ын Ерөнхий сайд асан Ким Хван Шик нар үндсэн илтгэл тавив. Форумын хуралдаанд "Хамааруулахад чиглэсэн оролцоо", ‘Шинэ эхлэл, "Өнгөрснөөс ирээдүй рүү" гэх мэт дэд сэдвүүдийн дагуу илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариулт тавигдав.


VIP үдийн зоогт тусгайлан уригдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ дотоод, гадаадын улс төрийн зүтгэлтэн, дипломатчид, эдийн засгийн эрдэмтэдтэй цаашид харилцах, хамтын ажиллагааг явуулах талаар судлав.

Дашрамд сонирхуулахад TCS нь 2011 оны 9 сард Солонгос,Хятад, Япон 3 улс Зүүн хойд Азийн энх тайван, хөгжил дэвшилд хүрэх зорилготойгоор Сөүл хотноо байгуулагдсан олон улсын байгууллага юм.