Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Япон улсын Нигата мужийн захирагч Ханазуми орон нутгийн сонгуульд ялалт байгуулав.2022-05-30
Бичлэг оруулахAdmin
Файл 니가타현지사.png
5-р сарын 29-ний өдөр болсон Нигата мужийн сонгуульд одоогийн захирагч Хидэёо Ханазуми (нас 64) ялалт байгуулж, мужийн захирагчаар улиран сонгогдов. Тэрээр Японы Газар, дэд бүтэц, тээврийн яаманд ажиллахаас гадна Нигата мужийн захирагчийн орлогч, Далайн аюулгүй байдлын газрын дэд сайдын албыг тус тус хашиж байсан бөгөөд 4 жилийн өмнө орон нутгийн сонгуулиар мужийн захирагчид анх сонгогджээ.
Ноён Ханазүми "COVID-19-ийн тархалтын нөлөөнд нэрвэгдсэн эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх, мужийн иргэдийг аюулгүй орчинд амар тайван амьдрахад нэн тэргүүнд анхаарч ажиллахыг хүсэж байна" гэв.
Нигата муж нь NEAR Холбоо байгуулагдахын өмнөх Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын хурал байгуулагдах 1993 оноос эхлэн Зүүн хойд Азийн орон нутгуудын үйл ажиллагаанд оролцож, 1996 онд NEAR Холбоог үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулсан бөгөөд 2021 онд COVID-19-ийн нөхцөлөөс шалтгаалан Бүгд хуралд онлайнаар оролцсон.
Хариу