동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы тэргүүнд Зан Юүпү томилогдов.2022-05-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 닝샤 주석.jpg  

첨부파일

Өнгөрсөн 5 сарын 21-ний өдөр NEAR-ийн гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы тэргүүнд Ниншягийн Инчүан хотын нарийн бичгийн дарга Зан Юүпү томилогдов.

Тэрээр менежментийн доктор зэрэг горилсны дараагаар Хэйлонжан мужийн Нарийн бичгийн дарга, Ниншягийн төв хот болох Инчүан хотын нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд том хувь нэмэр оруулсан гэж үнэлэгдэж байна.

Ниншягийн Хотон үндэстний ӨЗО 2000 онд NEAR-ийн албан ёсны гишүүнээр элссэн бөгөөд 2006 оноос 4 удаа NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт албан хаагчаа илгээхээс гадна 2012 онд NEAR-ийн тэргүүлэгч орон нутгийн үүргийг гүйцэтгэх зэргээр NEAR-ийн хөгжилд манлайлах үүрэгтэй байж ирсэн.

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 5 сарын 23-ны өдөр шинээр томилогдсон Зан Юүпү тэргүүнд баярын захидал илгээн цаашид Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд гол үүрэг хүлээхийг хүсэв.