동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар(TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчлав.2022-04-29

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

4 сарын 29-ний өдөр Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар(TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Оү Бүчен NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэтэй уулзан NEAR болон TCS-ийн хооронд хамтарч ажиллах талаар санал бодол солилцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR Холбоо нь Азийн парадокс оршин тогтносоор багаа Зүүн хойд Азийн бүсэд орон нутгийн захиргааны байгууллагууд хооронд доод шатны харилцааг явуулснаар Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын НҮБ-ын дайтай үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад цаашид төрөл бүрийн салбарт TCS-тэй хамтарч ажиллахыг санал болгов.


Хатагтай Оү Бүчен энэ жил TCS хөгжлийн шинэ 10 жил нь эхэлж байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус байгууллага Солонгос, Хятад, Япон 3 улсын төр засаг хооронд харилцааг явуулахад туслах үүрэгтэй оролцож ирсэн бол цаашдын 10 жилд орон нутаг болох ард иргэдийн харилцааг идэвхжүүлэхэд илүү хувь нэмэр оруулахыг хүсч байна гээд NEAR Холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэв. Түүнчлэн TCS-ээс 6 сарын 14-ний өдөр зохион байгуулах “Солонгос Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны олон улсын форум 2022(IFTC 2022)-т Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэг оролцохыг урив.


Нөгөөтээгүүр TCS нь Солонгос, Хятад, Япон 3 улсын засгийн газрын хэлэлцээрт үндэслэн 3 улсын хамтын энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх үүднээс 2011 оны 9 сард Сөүл хотноо байгуулагдсан олон улсын байгууллага юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Оү Бүчен 2021 оны 9 сард тус газрын 6 дахь Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хаших болсон юм.