동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Ишикава мужийн захирагчид Хасэ Хироши сонгогдов.2022-03-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 이시카와현 지사.png  

첨부파일

Өнгөрсөн 3 сарын 13-ны өдөр Япон улсын Ишикава мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон Хасэ Хироши 3 сарын 27-ны өдөр ажлаа хүлээн авав.  

Шинээр сонгогдсон Хасэ захирагч урьд нь Японы зөвлөхүүдийн танхимын гишүүнээр 1 удаа, Японы төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 7 удаа сонгогдож байсан бөгөөд Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан, Технологийн яамны сайдаар ажиллаж байсны хувьд улс төрийн арвин туршлагадаа тулгуурлан Ишикава мужийг Японы хамгийн аз жаргалтай муж болгох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Ишикава муж 1995 оноос буюу ЗХАНЗХ(NEAR)-г байгуулахаас өмнө төдийгүй 1996 онд NEAR Холбоо байгуулахад ч том хувь нэмэр оруулсан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 3 сарын 24-ний өдөр Хасэ захирагчид баярын захидал илгээн, цаашид Ишикава мужийн зүгээс NEAR Холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэв.