동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын шинэ ажилтнууд ажлаа хүлээж авлаа.2022-01-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 임용 단체.jpg  

첨부파일

1 сарын 3-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллах, Япон улсын орон нутгуудтай харилцах Ким Со Хён болон англи хэлний мэргэжилтэн Ким Эн Жон нарт батламж гардуулав. Япон улсын орон нутгуудтай харилцах Ким Со Хён нь Японы Гюшю их сургуульд магистрын зэрэг хамгаалж, докторантураар сурсны дараа Солонгосын их дээд сургууль, хувийн хэвшилд япон хэл зааж байжээ.
Цаашид тэрээр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж, Япон улсын орон нутгуудтай харилцах, бүсийн судалгаа, япон хэлний аман, бичгийн орчуулгын ажлыг голчлон хариуцах юм.  Англи хэлний мэргэжилтэн Ким Эн Жён нь Америкийн Бостоны их сургуульд
олон улсын улс төрч мэргэжлээр суралцаж, БНСУ-ын Хандун Глобал Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсны дараа төрийн байгууллага, БНСУ-ын Хууль зүйн яам, НҮБ зэрэг олон улсын байгууллагад олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр 6 жил гаруй ажиллажээ.
Цаашид тэрээр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтэст харьяалагдаж, бусад олон улсын байгууллага болон холбогдох гишүүн орон нутгуудтай хамтран ажиллах, “NEAR-Залуу удирдагч форум” хөтөлбөр, аман бичгийн орчуулга зэрэг ажлыг хариуцан ажиллах юм.
Шинэ ажилтнууд тус тусын салбарт мэргэшсэн арвин туршлагадаа үндэслэн NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.