동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Тояама мужийн захиргаа “Зүүн хойд Азийн хүүхэд залуучуудад зориулсан байгаль орчны манлайллын хөтөлбөр 2021” арга хэмжээг зохион байгуулав.2021-09-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 참가자들 모습.bmp  

첨부파일

NEAR Холбооны Байгаль орчны хорооны зохицуулагч болох Япон улсын Тояама мужийн захиргаанаас өнгөрсөн 8 сарын 24-25-ны өдрүүдэд ‘SDGs:байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа сэдэвт төслийн хүрээнд “Зүүн хойд Азийн хүүхэд залуучуудад зориулсан байгаль орчны манлайллын хөтөлбөр 2021” арга хэмжээг онлайнаар зохион байгуулав.


Уг хөтөлбөрт Япон улсын Тояама муж, БНХАУ-ын Шааньси муж, ОХУ-ын Приморийн хязгаар, Хабаровск хязгаар, Томск муж зэрэг NEAR-ийн гишүүн 3 улсын 5 орон нутгаас 34 хүүхэд залуус оролцож, өөрсдийн орон нутгийн талаар танилцуулах, соёлоор харилцах, баг бүрээр илтгэл тавих зэргээр харилцан ойлголцлоо нэмэгдүүлэв.


 

Нөгөөтээгүүр энэхүү төслийг Зүүн хойд Азийн хүүхэд залуус байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох замаар бие биеэ ойлгож, орон нутгийн байгаль орчны асуудлыг дэлхийн өнцөг булан бүрээс шийдвэрлэх чадвартай болгох зорилгоор жил бүр Тояама мужийн захиргаанаас зохион байгуулж байгаа юм.