동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR -ын Хэрэг эрхлэх газарт ОХУ-ын орон нутгуудыг төлөөлж Ребус Игорь ажиллахаар боллоо.2021-09-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 임용장 전달.JPG  

첨부파일

9 сарын 7-ны өдөр ОХУ-ын Алтайн хязгаарын Захирагчийн алба, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ребус Игорь NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт ОХУ-ын орон нутгуудыг төлөөлж ажиллахаар Ерөнхий нарийн бичгийн даргаас захирамжаа гардан авлаа.


Ребус Игор нь Алтайн хязгаарын Үндэсний их сургуулийн Олон улсын эрх зүйн ангийг магистр зэрэгтэйгээр дүүргэж, Алтайн хязгаарын захиргаанд гадаад харилцааны чиглэлээр 4 жил ажиллажээ.



Тэрээр цаашид тус Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж ОХУ-ын орон нутгуудтай харилцах ажлыг хариуцан ажиллах ба Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааг бэхжүүлэхэд NEAR -ийн Хэрэг эрхлэх газрын үүргийн талаар ойлголттой бөгөөд хичээж ажиллах болно гэв.

Ялангуяа өмнө нь БНСУ-ын Ганвон мужийн захиргаанд K2H (Korea Heart to Heart) хэмээх төрийн албан хаагч солилцох хөтөлбөрт гурван ч удаа хамрагдаж байсны хувьд Солонгосын нийгэм, соёлын талаар гүнзгий ойлголттой, NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт амжилттай ажиллаж чадна гэдэгт найдаж байна.



Нөгөөтээгүүр 2020 оны 10 сараас NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ОХУ-аас томилогдон ажилласан Слевцова Ирина 2021 оны 8 сарын 15-ны өдрөөс үүрэгт хугацаа нь дуусгавар болж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ түүнд өнгөрсөн хугацаанд идэвх зүтгэлтэй ажилласныг сайшааж дурсгалын цом гардуулав.