동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас 8 сарын 26-27-ны өдрүүдэд UN ESCAP-ийн Зүүн Хойд Ази дахь салбараас зохион байгуулсан “Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны форум 2021”-д оролцов.2021-08-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 참가모습.jpg  

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас 8 сарын 26-27-ны өдрүүдэд Ази Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн хороо(UN ESCAP)-ны Зүүн хойд Азийн салбараас зохион байгуулсан “Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны форум 2021”-д онлайнаар оролцов.



Энэ удаагийн форум нь 8 сарын 26-ны өдөр НҮБ-ын ESCAP Зүүн Хойд Ази дахь салбарын дарга Б.Ганболд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хоёр өдрийн турш “Коронагийн дараах цаг үед хөгжил хамтын ажиллагааны өөрчлөлт”, “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх коронагийн дараах үеийн тогтвортой хөгжлийн зорилт(SDGs)”, “Зүүн хойд Азийн ядуурлыг арилгах туршлага хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөө”, “Коронагийн дараах тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд Оросын үзүүлэх нөлөө” зэрэг сэдвээр 4 ангиллаар хуралдав. Ангилал бүрээр сэдэвт илтгэл, хэлэлцүүлэг явагдсан бөгөөд форумд оролцогчид тухайн сэдвээр хэрэгтэй мэдээлэл, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.



НҮБ -ын ESCAP Зүүн хойд Азийн салбараас 2010 оны 5 -р сард Солонгосын Инчон хотод нээсэн бөгөөд Зүүн хойд Азийн зургаан гишүүн оронтой хамтын ажиллагааны үндсэн дээр Зүүн хойд Азийн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөө олон талт түншлэл, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг тогтоож, бэхжүүлэх үүрэг хүлээж байна.