동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Ляонин муж NEAR Холбоонд гишүүнээр элсэхтэй холбогдуулан зайн уулзалт зохион байгуулав.2021-04-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 랴오닝성 화상회의 장면.png  

첨부파일

БНХАУ-ын Ляонин муж NEAR Холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргасантай холбогдуулан 4 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий Нарийн бичгийн дарга Ким Уг Чэ болон Ляонин мужийн Гадаад харилцааны албаны дарга Ин Жун Юань нар зайн уулзалт хийв.


Ким дарга Ляонин муж NEAR Холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргасанд талархаж буйгаа илэрхийлээд, NEAR-ын Хэрэг эрхлэх газар болон Ляонин мужийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг дэлгэрэнгүй тайлбарлав.

 

Хариуд нь Инь дарга Ляонин мужийн газарзүйн давуу тал, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны туршлагыг танилцуулж, NEAR Холбоонд гишүүнээр элсэж,  NEAR гэсэн платформыг ашиглан олон талт хамтын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

Нөгөөтээгүүр БНХАУ-ын Зүүн хойд гурван мужийн чухал бүс болох Ляонин муж 3-р сард NEAR Холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт   уламжилсан бөгөөд хэрэв энэ намар болох 13-р Бүгд хурлаар гишүүнээр элсвэл NEAR-ын гишүүн байгууллагуудын тоо нэмэгдэж, нийт 79 болох юм.