동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Хёго муж 2021 оны Гамшгаас сэргийлэх хорооны хурлын оронд материал тараах хэлбэрээр үйл ажиллагаа явуулав.2021-04-02

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 방재분과위.jpg  

첨부파일

Япон улсын Хёго муж жил бүрийн 3 сард Гамшгаас сэргийлэх хорооны хурлыг зохион байгуулж, “Хёго мужийн гамшгаас сэргийлэх ба гамшгийн аюулыг бууруулах арга хэмжээ” сэдвээр гишүүн орон нутгуудтай мэдээлэл туршлага хуваалцаж ирсэн билээ. Энэ жил ковид цар тахлын улмаас хурлын орон материал тараах болсон.

Тараах материалд 1995 онд Ханшин нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойших Хёго мужийн гамшгаас сэргийлэх арга хэмжээ, хоргодох газарт олноор халдвар авахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зэрэг ковид 19-ийн нөхцөл байдалд тохируулан хоргодох газар ажиллуулах зааварчилга, ковид 19 халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээний анализ, дүн шинжилгээ бүхий 1-р шатны тайлан гм өнгөрсөн хугацааны туршлагад үндэслэн гамшгаас сэргийлэх болон халдварын эсрэг авсан арга хэмжээний талаарх агуулга багтсан.

Хёго муж материал тараах хэлбэрээр 2021 оны хурлын үйл ажиллагааг орлуулсан нь цар тахал гарснаас хойших цаг үед гишүүн орон нутаг хоорондын олон улсын харилцаанд шинэ хэлбэрийг гаргасан гэж үнэлэгдэж байна.

NEAR Хэрэг эрхлэх газар Хёго мужийн хүсэлтийн дагуу холбогдох материалыг гишүүн орон нутгуудад дамжуулсан бөгөөд цаашид гишүүн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана.