동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газар Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар(TCS)-аас зохион байгуулсан Залуучуудын харилцааны вебинарт оролцов.2021-03-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 웨비나.jpg  

첨부파일

Солонгосын Сөүл хотноо орших Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар байгуулагдсаны 10 жилийн ойг угтан 3 сарын 17-ны өдөр зохион байгуулсан залуучуудын харилцааны чиглэлийн вебинарт NEAR-ын Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ болон мэргэжилтэн бүхий 12  хүн оролцов.


Энэхүү семинарыг дээрх 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Мичигами Хисаши, Дунсо их сургуулийн захирал Жан Жэ Гүг нар “Ковид цар тахлын үед залуучуудын харилцааны саад бэрхшээл ба цар тахлын дараах залуучуудын харилцаа хамтын ажиллагааны боломж” сэдвээр асуулт хариулт хэлбэрээр хөтлөн явуулав.

Мичигами дарга Солонгос, Хятадад амьдрахдаа хоёр улсын нийгмийн талаар мэдэрсэн өөрийн бодлыг хуваалцаж , Хятад, Солонгос, Япон гурван улсын хамтын ажиллагааны талаар дурдав. Түүнчлэн дээрх 3 улсын оюутнууд онлайнаар уг семинарт оролцож, ковидын нөхцөл байдалд сургууль, оюутны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай мэдээлэл, туршлагаасаа хуваалцав.

Нөгөөтэйгүүр Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар нь 2011 оны 9 сард Хятад, Солонгос, Япон 3 улсын энх тайван, хамтын хөгжил дэвшилд хүрэх зорилгоор Сөүл хотноо байгуулагдсан олон улсын байгууллага юм. Энэ жил байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйн хувьд хот нөхөн сэргээлтийн сэдэвт вебинар, Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны форум зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ