동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Сахагийн БНУ-ын Залуучуудын байгууллага ахлах ангийн сурагчдад зориулан 'Бидний мэдэх NEAR' онлайн туршилт хурлыг зохион байгуулав.2021-03-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 모의 near회의.jpg  

첨부파일

ОХУ-ын Сахагийн БНУ-ын Залуучуудын олон нийтийн байгууллага 'Interspera' (Байгууллагын дарга Максим Рязанский, 23 настай) орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 15 сурагчдад зориулан 'Бидний мэдэх NEAR' онлайн бага хурлыг туршилтаар 2-р сарын 18-ны өдөр зохион байгуулжээ.

 

Энэхүү бага хуралд оролцсон ахлах ангийн сурагчид NEAR-ын гишүүн байгууллагуудын дундаас нэг орон нутгийг сонгон тэр орон нутгийн төлөөлөл болж “ Коронагийн үеийн олон улсын хамтын ажиллагааны арга хэмжээ” сэдвээр хэлэлцэв.

Тус байгууллага нь  энэхүү бага хурлын ололт амжилтад үндэслэн төлөвлөгөө боловсруулж, цаашид энэхүү ' Бидний мэдэх NEAR бага хурал '-ыг зохион байгуулж байх төлөвлөгөөтэй байна.

 

Нөгөөтээгүүр 'Бидний мэдэх NEAR бага хурал' нь 2020 оны 5-р сард ОХУ-ын Засгийн газрын 'Залуучуудын асуудал эрхэлсэн газар'-ын ивээн тэтгэлгээр гадаад харилцааны чиглэлээр Сахагийн БНУ зохион байгуулсан арга хэмжээ болох "Интерпера"  уралдаанд (Максим Рязанский, Александр Новоприезжий,

 Хойд Сахагийн Холбооны Их Сургууль, 23 настай) -ны "Дипломатчийн зам" төсөл шалгарсаны үр дүн юм.

Энэхүү төсөл нь NEAR олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг жишиг болгон гадаад харилцааны чиглэлийн лекц, олон улсын хурлуудыг зохион байгуулж, Саха улсын иргэдийн олон улсын хамтын ажиллагааны мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх хөтөлбөр юм.

 

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ энэхүү үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, 3-р сарын дундуур холбогдох байгууллагад NEAR-тай холбоотой мэдээ, мэдээлэл, материалыг явуулна гэж мэдэгдсэн байна.