동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНСУ-ын Гёнсанбүг мужийн захиргааны Гадаад харилцаа, Худалдааны хэлтсийн дарга NEAR-ын Хэрэг эрхлэх газарт айлчлав.2021-01-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

1 дүгээр сарын 11-ний өдөр Гёнсанбүг мужийн захиргааны Гадаад харилцаа, Худалдааны хэлтсийн дарга И Эн Вон NEAR-ын Хэрэг эрхлэх газарт айлчлав. Ерөнхий нарийн бичгийн дарга ноён И Эн Воныг хүлээн авч уулзаж, 2021 онд тус газраас хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан Гёнсанбүг мужаас тусалж дэмжих болон хамтран ажиллах талаар санал бодол солилцов.


И Эн Вон дарга 1988 оноос Солонгосын төрийн албан хаагчийн гараагаа эхэлж, улмаар Япон улсын Шиманэ мужид томилогдон ажилласнаас гадна Токио хот дахь Гёнсанбүг мужийн Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсны хувьд гадаад харилцааны арвин мэдлэг туршлагатай юм. Тэрээр NEAR Холбоог үүсгэн байгуулах үеэс холбогдох ажлыг хариуцан ажиллаж ирсний хувьд тус Холбооны үйл ажиллагааг сайтар ойлгож, цаашид нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна.