동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг эрхлэх газраас Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааг идэвхжүүлэх арга зам сэдэвт бага хурал зохион байгуулав.2020-12-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

12 сарын 11-ний өдөр БНСУ-ын Засгийн газраас Сөүл хотноо зохион байгуулсан Глобал Кориа үзэсгэлэн-гийн үеэр NEAR-ын Хэрэг эрхлэх газраас Орон нутгийн глобалчлал-ийн чиглэлээр бага хурал зохион байгуулав.


Энэхүү бага хурал нь Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааг идэвхжүүлэх арга зам сэдвээр болсон бөгөөд хурлыг нээж Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ үг хэлж, Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү мэндчилгээ дэвшүүлснээр дараа дараагийн илтгэл тавигдаж хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Хурлаар Солонгосын Зүүн хойд Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Дангүг их сургуулийн багш Ким Хён Сү “Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааг идэвхжүүлэх арга зам” сэдвээр, Солонгос, Европын нийгэмлэгийн ерөнхийлөгч асан, Гэмён их сургуулийн багш И Сэн Гэн “Европ ба орон нутгуудын бодит харилцаанаас жишээ авч, Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааг идэвхжүүлэх арга зам” сэдвээр тус тус илтгэв.


Илтгэлийн дараагаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ким уг Чэ хэлэлцүүлгийг хөтөлсөн бөгөөд уг хэлэлцүүлэгт “NEAR Холбоо нь Зүүн хойд Азидаа НҮБ шиг олон улсын байгууллагын хувьд үйл ажиллагаагаа өргөжин тэлэх шаардлагатай бөгөөд AER(Европын Орон Нутгийн Захиргааны Байгууллагуудын Холбоо) зэрэг олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцааг явуулах шаардлагатай” гэх мэт олон төрлийн арга замыг санал болгов.


Энэ удаагийн бага хурал нь Ковид-19-ийн нөлөөгөөр олон улсын харилцаа саатаж байгаатай холбогдуулан салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийг урин оролцуулж, Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааг идэвхжүүлэх болон NEAR-ын Хэрэг эрхлэх газрын үүргийг бэхжүүлэх арга замыг эрэлхийлэх нөхцлийг бүрдүүлэв.