동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

8 дахь удаагийн NEAR-ын гишүүн орон нутгуудын хүүхэд, сурагчдад зориулсан гар зургийн уралдааны дүн гарав.2020-12-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 후난성 룽산현.png  

첨부파일

▲ Нэгдүгээр байр : БНХАУ, Хунан мужийн Лоншань Хуанчан ахлах сургуулийн сурагч Зао Чи Бөөгийн сүр хүч


12 сарын 15-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас 2013 оноос эхлэн жил бүр зохион явуулдаг Зүүн хойд Азийн 5 улсын хүүхэд сурагчдад зориулсан гар зураг, зурагт хуудасны уралдааны дүнг гаргав. Энэ удаагийн уралдаанд Ковид-19 цаг үеийн байдлаас үл хамааран гишүүн орон нутгуудаас хамгийн их бүтээл буюу Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос 5 улсын 28 орон нутгаас 323 бүтээл ирэв.

Шүүгчдийн бүрэлдэхүүн 5 хүн уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулсан бөгөөд тэргүүн байрт БНХАУ-ын Хунан мужийн Лоншань Хуанчан ахлах сургуулийн сурагч Зао Чигийн <Бөөгийн сүр хүч > зураг тэргүүн байрт шалгарав. Удаах байрууд буюу хоёрдугаарт байрт 4 бүтээл, гуравдугаар байрт 15 бүтээл тусгай байрт 131 бүтээл буюу нийт 151 сурагчийн бүтээл шалгарав.

Хүүхдүүдийн зурсан зургаар дамжуулан хүүхдүүд хөрш улс орнуудын соёл, уламжлалтай танилцахад нь тус нэмэр болох зорилгоор NEAR-ын Хэрэг эрхлэх газраас Солонгосын Гёнсанбүг мужийн хотуудад шагналт байрын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байна.

Мөн энэ удаагийн шагналт байрын эздэд шагнал бүхий эд зүйл, нийт оролцогчдод уралдаанд оролцсон батламжийг олгох болно.


БНСУ, Чүнчонбүг мужийн Эмсон глобал тэргүүний сургуулийн сурагч Жу Хён Жүн “Light of Cheonggayecheon”


Монгол улс, Хэнтий аймаг, Ө. Эрдэнэбат Эрийн гурван наадам


Япон улс, Акита муж, Одаби Гэйо ахлах сургуулийн сурагч Андо Каху “Sendai Tanabatamatsuri”


ОХУ, Хабаровск хязгаар, Мирнова София “DATE”