동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR –ын гишүүн орон нутгуудын дарга нар солигдов2020-12-08

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 중국 성장.jpg  

첨부파일

Өнгөрсөн 11 сард БНХАУ-ын Хүнан, Жилинь мужийн дарга болон Намын нарийн бичгийн дарга солигдов. Хунан мужийн Намын нарийн бичгийн даргад тус мужийн дарга Сиү Да Зиэ, мужийн даргад Мао Вэймин (Цахилгаан сүлжээ корпорацийн ерөнхийлөгч асан) нар тус тус томилогдов.

Жилинь мужийн Намын нарийн бичгийн даргад тус мужийн дарга асан Жин Жүин Хай, мужийн даргад Хан Жүин(Газар тариалан, хөдөө аж ахуйн газрын дэд нарийн бичгийн дарга асан) нар тус тус томилогдов.

Хунан муж 2006 онд NEAR Холбоонд гишүүнээр элссэнээс хойш тус мужийн Намын бичгийн дарга Сиү Да Зиэ NEAR-ын 12 дох удаагийн тэргүүлэгчээр ажиллах хугацаа(2016.11-2018.10)-нд Шинэчлэлийн хороог байгуулахын зэрэгцээ NEAR-ын Ажлын хэсгийн хорооны хурал, Олон улсын форум, 12-р Бүгд хурлыг зохион байгуулах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Жилинь муж нь 2014 онд NEAR Холбоонд гишүүнээр элсэж, 2017 онд Олон улсын боловсон хүчний харилцааны хороог байгуулан 2018 оны 9 сард Хятад, Хойд Солонгос, Орос 3 улстай хиллэдэг Хүнчүн хотноо олон улсын боловсон хүчний төслийн хамтын ажиллагааны форумыг зохион байгуулсан удаатай. Дээрх хоёр муж нь Зүүн хойд Азийн энх тайван, эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулахад манлайлах үүрэг гүйцэтгэж NEAR-ын гишүүн орон нутгуудын харилцааг хөгжүүлж, идэвхжүүлэхэд том хувь нэмэр оруулсан билээ.

12 сарын 2-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ баярын захидал илгээж, ковид-19 цар тахлын дараагаар олон улсын хамтын ажиллагааны шинэ цаг үеийг угтах болно гээд цаашид Зүүн хойд Азийн бүсийн хамтын ажиллагаа, хөгжлийг тууштай дэмжиж ажиллахыг хүсэв.