동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Тояама мужийн захирагчаар Нитта Хачиро ажиллахаар болжээ.2020-12-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 page.jpg  

첨부파일


11 сарын 9-ний өдөр Япон улсын Тояама мужийн 21 дэх захирагчаар Нитта Хачиро томилогдов.

Тэрээр Хитоцбаши их сургуулийн Эдийн засгийн ангийг төгссөний дараа банк, хийн чиглэлийн салбарт ажиллаж ирсэн бөгөөд Японы Залуучуудын танхим болон Олон улсын Залуучуудын танхимд өндөр албан тушаал хашиж байжээ.

Тояама муж нь 1993 онд Зүүн хойд Азийн орон нутгуудын хуралд оролцож улмаар 1996 онд NEAR Холбоог байгуулалцсан ууган гишүүн орон нутаг юм. Мөн өнөөг хүртэл Байгаль орчны хорооны зохицуулагчаар ажиллаж, өнгөрсөн хугацаанд тус хорооны хурлыг нийт 14 удаа зохион байгуулах зэргээр гишүүн орон нутгуудын харилцааг идэвхжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна.

12 сарын 4-ний өдөр Нитта захирагчид баярын захидал илгээн цаашид NEAR Холбооны орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Тояама мужийн зүгээс манлайлж оролцохыг хүсэв.