동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Бүсан дахь Япон улсын Ерөнхий консулын урилгаар өдрийн зоог барилаа.2020-11-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

11 сарын 5-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд Бүсан хот дахь Япон улсын Ерөнхий консул Маруяама Коухэйгийн урилгаар тус консулын газарт уулзаж өдрийн зоог барив.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ ЗХАНЗХ(NEAR) –г үүсгэн байгуулах үед Японы Хёго, Шиманэ зэрэг зарим муж, орон нутгуудаас оролцож байсан тухай тайлбарлаад цаашид хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан хамтын хөгжилд хүрэхэд Бүсан хот дахь Япон улсын Ерөнхий консулын газраас дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв.


Ерөнхий консул Маруяма өөрийн төрсөн нутаг болох Тоттори муж нь NEAR-ын гишүүн орон нутаг гэдгийг танилцуулаад Солонгос, Япон хоёр улсын төр засаг хоорондын дипломат харилцааны байдал зөрчил, ковид зэрэг нь 2 улсын харилцаанд саад учруулж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд, улс төрийн хамааралгүйгээр орон нутгууд хоорондын бизнес болон соёлын салбарын  хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон хэлсэн байна.